Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

192 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.” гэсэн заалтын талаар: Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...” гэж заасан. Онц байдал зарлаж, эрх зүйн онцгой дэглэмийг тогтоон мөрдүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонхиор шийдвэрлэх асуудал гэж хууль тогтоогчид үзсэн. 4. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсэн заалтын талаар: Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Улсын Их Хурал шинэ бүрэн эрхийн хугацаа эхэлснээр чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд үйл ажиллагааныхаа журмыг тогтоож байгаа тухайн асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн төлөөллийг аль болох илүү оролцоотой байж шийдвэрлэх бодлогыг баримталсан. Улсын Их Хурлын ээлжит сонгууль бүрийн дараа засаглаж буй олонхи Улсын Их Хурлын дэгийг өөрсдөдөө тохируулан өөрчлөөд байвал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээс эхлээд хууль хэлэлцэх, батлах, бусад асуудлыг шийдвэрлэх дэг тогтворгүй байдалд хүрэх ба үүнээс сэргийлсэн заалт юм. 5. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсэн заалтын талаар: Ашигт малтмалын орлогоос хуримтлал үүсгэж, түүнийг удирдах, захиран зарцуулах, иргэддээ тэгш хуваарилах зарчим, хүрээ, хязгаарлалтыг тогтоож, энэ журмыг батлах, өөрчлөлт оруулахад тавигдах шаардлагыг өндөржүүлэн тогтоосон. 6. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5