133 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоогчоос тухайн хуулийн зүйл, заалт ямар утга агуулгатай байсныг асууж болох авч энэ нь улс төрийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлүүдээс шалтгаалж нэлээд эрсдэлтэйд тооцогддог учраас хууль тогтоогч хууль батлахдаа зөв, хоёрдмол утгагүй үг сонгож байх хэрэгтэй гэж үздэг. Мөн тухайн үед хууль тогтоогчийн батлахдаа хэрэглэсэн тэр үгийн утгаар нь л хуулийг тайлбарлах нь зүйтэй гэсэн хандлага Үндсэн хууль судлаачдын дунд тогтжээ. Түүнчлэн зорилтот тайлбарыг баримтлагчид Үндсэн хуулийн зүйл, заалтад хэрэглэсэн үгийн буюу бичвэрийн шууд утгыг үг зүйн хувьд тайлбарлахад бэрхшээл гарвал тухайн хуулийн зорилт, холбогдох зүйл, заалттай уялдуулан хууль тогтоогч уг заалтаар ямар утга илэрхийлэхийг зорьсныг мэдэж болох ба “Зорилгоор тайлбарлах арга” нь хууль тогтоогчоос /Ардын Их Хурлаас/ хууль батлахдаа тавьсан зорилгыг тодорхойлж, түүнд нийцүүлэн тухайн хуулийг тайлбарлах нь зүйтэй бөгөөд хуулийн бичвэр эргэлзээтэй тохиолдолд л зорилгыг чухалчилж нягтлан үздэг. Мөн эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн буюу дүрмийн аргаар Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тайлбар хийж үзвэл: Нэгдүгээрт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх”; Хоёрдугаарт “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох” гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо “бөгөөд” гэдэг утга санааг холбох хэрэглүүр болох дотоод холбоосыг хэрэглэсэн байна. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд “буюу” гэдэг холбоосын утгыг “эсвэл, юм уу, юм үү” гэж тайлбарласан ба “эсвэл” гэдгийг тус тольд “нэг бол, үгүй бол” гэсэн сонгох хувилбартай байхаар бичсэн нь Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор зохицуулсан гэж хэл зүйн тайлбарын хувьд үзэж болохоор байна. Тиймээс уг мэдээлэлд дурдсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болох “дүүргийн шүүх” гэдэг бичвэрийн утгыг хэрхэн томьёолон, түүнийг Үндсэн хуульд хэрхэн тодорхойлсон агуулгыг өөрийн зүгээс, судлаачийн байр сууринаас
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5