146 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр хууль батлан гаргах замаар тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох үнэт зүйлийг алдагдуулж байгаа талаар бичсэн байна. 1992 онд баталсан Үндсэн хуулийн зарим зүйл, заалтын агуулга хэт ерөнхий байгааг органик хуулиар нарийвчлан тодруулдаг билээ. Үүний тодорхой илрэл бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд батлагдан мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиуд болно. Мөн иргэн С.Номынбаясгалан гаргасан мэдээлэлдээ нэгдмэл төрийн байгууламжийн зарим нэг шинжүүдийг дурдаж, улмаар нэгдмэл улсын тухайд мужийн буюу тойргийн систем үйлчилдэггүй гэсэнтэй санал нийлэхгүй байгаа болно. Учир нь унитаризмын зарчим ёсоор нутаг дэвсгэр нь зөвхөн төв засгаас тогтоосон статустай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь улс төрийн бие даасан байдал үгүй бөгөөд ямар нэг эрх мэдэл эдэлдэггүй билээ. Өөрөөр хэлбэл, нэгдмэл улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт нь дүүрэг, хот, тосгон, хязгаар, муж зэрэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс бүрдэж болох боловч эдгээр нэгжүүд өөрийн нутаг дэвсгэр үгүй, өөрийн Үндсэн хууль, бусад хууль батлан мөрдүүлдэггүй, өөрийн иргэншил үгүй, өөрийн шүүхийн байгууллагагүй юм. Нэгдмэл төвлөрсөн улс болох Бүгд Найрамдах Франц Улсад тухайлбал, эх газартаа, давж заалдах шатны шүүх нь хэд хэдэн мужийн нутаг дэвсгэрийг харьяалсан 30 шүүхээс бүрдэж байгааг дэлхийн бусад орны жишиг харуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйл нь төрийн байгууламжийг бүхэлд нь буюу улсын нийгэм, эдийн засгийн, улс төрийн үндэс, иргэний эрх зүйн байдлын үндэс, төрийн байгууллагын системийг хамарсан өргөн хүрээтэй ойлголтыг агуулна. Иймд Шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно. Жич: Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 05 дугаар дүгнэлт ба Цэцийн 1994 оны 02 дугаар тогтоол нь тус тус 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалттай холбогдуулан гарч байсан бөгөөд энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон билээ.” гэжээ. Долоо. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5