Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

179 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Ял хэмээх ойлголтыг Эрүүгийн хуульд зааснаар ойлгох нь тодорхой байна. Гэм буруутай тухайн этгээдэд өөрт нь ногдуулна. 3. Эрүү, Иргэн, Захиргааны хариуцлагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад “зэмлэл” хэмээх ойлголт байхгүй байна. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “шийтгэвэр, буруушаалт, донгодлого, арга хэмжээ” хэмээн тодорхойлжээ. Энэхүү тайлбар хэсгийг хавсаргав. Дүгнэвэл: “ял зэмлэл” хэмээх ойлголт нь гэм буруутай этгээдэд ногдуулж байгаа албадлагын арга хэмжээг тодорхойлж байна. ГУРАВДУГААРТ. Нэгтгэн дүгнэж үзье. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн этгээдийн өмнөөс гэр бүлийн гишүүд, хамаатан саданд нь давхар үүрэг хүлээлгэх нь шударга ёсны зарчимд харшилж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.1.2 дахь заалтыг хэрэгжүүлбэл гэр бүлийн гишүүдийнх нь өмч, хөрөнгө болох хувцасыг буруутны төлбөрт шударга бусаар хураагаад зогсохгүй, өмссөн нэг ээлжийн хувцастай нь үлдээж, гэм буруугүй этгээдийг хэлмэгдүүлэх үйлдэл юм. Түүхэнд гарч байсан өмч хөрөнгө хураах, нэгдэл коммунд хүчээр нэгтгэсэн зэрэг хэлмэгдлийн шинж чанартай үйл явдлыг дахин давтах бололцоог олгож байна. Хэлмэгдүүлэлтийн хор уршиг хэзээ ч арилдаггүй, хувь хүн түүний гэр бүлийн амьдралд үеийн үед үл арилах хорт уршиг үлдээдэг билээ. Иймд үүнийг таслан зогсоох шаардлагатай байна.” гэжээ. Гурав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2014 оны 11 дүгээр сарын сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь хэсэгт “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас”-ыг төлбөрт хурааж болохгүй эд хөрөнгө гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн талаар иргэний өргөдөлд дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 онд шинэчлэн батлагдсанаас хойш 279847 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулан явуулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5