Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүгч мэргэжлийн болоод ёс зүйн алдаа гаргахад иргэний эрх зөрчигдөж, нийгэмд шударга ёс алдагддаг. Үүнтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд 2 дахь хэсгийн нэмэлтээр шүүгчийн ажил, мэргэжлийн онцлогтой холбогдуулан зарим хязгаарлалтыг тогтоосон. Шүүгчид тавьсан хязгаарлалт нь нэгдүгээрт хуулиар тогтоогдсон, хоёрдугаарт хууль ёсны зорилгод захирагдсан болно. Шүүгчийн мэргэжлийн болоод ёс зүйн алдааны цаана хүний эрхийн зөрчил, хохирол давхар агуулагдаж байдаг тул түүнийг иргэний маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд адилтган үзэж болохгүй юм. Хууль тогтоогчид шүүгчийн мэргэжлийн болон ёс зүйн алдааг засаж, хариуцлага тооцох, түүнд гомдол гаргах тусгай журам тогтоохдоо эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээн тогтооход чиглэгдсэн шүүх, хуулийн салбарт шударга ёсыг тогтоох, ёс зүйтэй төрийн үйлчилгээг бий болгох гэсэн хууль ёсны зорилгод захирагдсан. Энэ агуулгаараа шүүхийн шийдвэрээр эрх нь хөндөгдсөн аливаа этгээдийн хувьд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “ ... шударга шүүхээр шүүлгэх ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн Үндсэн хуулийн зорилгод нийцсэн гэж үзэж байна. Хүний эрхийг хамгаалах олон улсын эрх зүйн суурь баримт бичиг болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 12 дугаар зүйлийн 3-т “Хуульд заасан бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун буюу бусдын эрх, эрх чөлөө болон энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн бусад эрхийг хамгаалахад шаардлагатай хязгаарлалтаас бусдаар дээр дурдсан эрхийг хязгаарлаж болохгүй” гэж зааснаар нийтийн эрх ашгийг үндэс болгон тодорхой хэмжээнд хязгаарлалт байж болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.” гэжээ. Дөрөв. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоос ирүүлсэн тайлбарт: Нэг. “Мэдээлэл, түүнд тусгагдсан үйл баримт, эрх зүйн үндэслэл нь зарим талаар тодорхойгүй байх тул байр сууриа илэрхийлэхэд хүндрэлтэй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн зөрчилтэй гэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5