115 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэхүү бүртгэлийн ажиллагаагаар өнөөдрийн байдлаар нийтдээ 4774 хуульчийн гэрчилгээ эзэмшиж байсан хуульч, Хуульчдын холбооны хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн бүх хүнийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойлсон “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г эрхэлж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэгч субьектын хувьд Монголын Хуульчдын холбоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журам, шаардлагын дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлээгүй байгаа хуульчдын судалгааг гаргах, бүртгэлд хамрагдсан бүх хуульчдыг тангараг өргүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосны дараа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх ажиллагааг шат дараалан зохион байгуулна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтаар тодорхойлогдсон, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даасан байдлаар эрхлэх боломжгүй байгаа бүх хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчийн гэрчилгээтэй байсан хүмүүсийг бүгдийг нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн нь тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжоор хуульчийн гэрчилгээ авсан байсан хуульчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, тэдний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулан хамгаалсан зохицуулалт юм. 3. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийн ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5