136 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүх байгуулах тухай 1993 оны 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна ...”, хоёрдугаарт ”... Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан Монгол Улсын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хууль Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай зөрчсөн эсэх асуудлаар Цэцийн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёрын санал аваагүй болно.”,... гуравдугаарт, “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай ...” гэж Үндсэн хуулийн цэцээс тогтоол гаргаж байсан. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг болох “дүүргийн шүүх” гэдэг үгийн буюу бичвэрийн утгыг Үндсэн хуулийн үзэл санаа, түүний зүйл, заалтын агуулгад нийцүүлэн шийдвэрлэсэн байна. Нэгтгэвэл, Цэцийн дээрх тогтоолоор “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгосноос биш Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгоогүй бөгөөд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсьн Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.” гэсний дагуу Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох “дүүргийн шүүх”-ийг байгуулахдаа дүүрэг тус бүрт бие даасан шүүх байгуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна ... гэжээ. Гурав. Иргэн С. Номынбаясгалан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “... Эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн буюу дүрмийн аргаар Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлавал, нэгдүгээрт “Шүүхийн үндсэн тогтолцоо “аймаг”-ийн шүүх, “нийслэл”-ийн шүүх, “сум”-ын шүүх буюу “сум дундын” шүүх, “дүүрэг”-ийн шүүхээс бүрдэх”; хоёрдугаарт “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5