Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

143 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан өөрөөр хэлбэл хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн дунд тус бүр нэг эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүх байхаар тооцоолон эрүүгийн давж заалдах шатны 10, иргэний давж заалдах шатны 10 гээд нийт 20 шүүхийг “тойргийн” журмаар эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулсан байна. Гэхдээ энд Үндсэн хуулиар зохицуулсан үндсэн шүүх байгуулах тухай ойлголтыг дагнасан шүүх байгуулах тухай ойлголттой хамтатган авч үзсэн нь учир дутагдалтай байна. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр тайлбарлаж /хууль батлан/ Үндсэн хуулийн үнэт зүйл /хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх .../- ийг алдагдуулсан байна. ... 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүдийг тойргийн журмаар /тойргийн шүүх/ байгуулсантай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагууд ч тойргийн системд шилжин орж байна. Тухайлбал, Улсын Ерөнхий прокурорын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/09 тоот “Аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай’’ тушаалын дагуу Нийслэлийн прокурор 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр А/04 тоот тушаал гаргаж Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хариуцах газруудыг шинэчлэн тогтоожээ ... Түүнчлэн дээрх тушаалд заасны дагуу эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрууд эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллыг харгалзан хяналт тавихаар болсон байна. Жишээлбэл, Дүүргийн I прокурорын газар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн, II прокурорын газар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нутагт гарсан хэрэгт хяналт тавьж ажиллах юм. Энэ нь прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажиллагааг сулруулах талтай. Үүний үр дүнд хууль хяналтын байгууллагын хяналтаас гадуур гэмт хэрэг, бусад зөрчлүүдийг гаргах сөрөг нөлөөтэй. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг эрх зүйн онолын талаас тайлбарлавал, эхний утга санаа болох “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, дүүргийн шүүхээс бүрдэх ... ” гэх бичвэр нь өөрөө императив шинжтэй хэм хэмжээ бол хоёр дахь утга санаа болох “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5