Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

64 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл - Үндэсний ба бүсийн онцгой асуудал болох бусад өвчнүүд /денге чичрэг, Рифтийн хөндийн чичрэг, менингоккт халдвар ... гэх мэт/.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад иргэний хувийн ба гэр бүл, нууцыг хуулиар хамгаална гэж, мөн зүйлийн 17/ дахь заалтад хүний эрх, нэр төр, алдар хүндийг хангах зорилгоор задруулж үл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалахаар заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж нэмэлт оруулсан нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болох нь тогтоогдсон хүний хувийн нууцад халдах боломжийг бүрдүүлж, улмаар тухай хүний нэр төр, алдар хүндэд нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэхээр байна. Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/,17/ дахь заалтын агуулгад үл нийцсэн, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улмаар Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг зөрчсөн шинжийг агуулсан байна. 2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5