94 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үүнийгээ ч тэд “... тухайн үед мэргэжлээрээ ажилласанд тооцогдон, хуульчийн гэрчилгээ авсан ...” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү тайлбарын нэг дэх хэсэгт болон энэ хэсэгт дурдсан тайлбар, үндэслэлүүдээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн заалтын зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалттай огт хамааралгүй тул энэ талаар өргөдөл гаргагч нарын гомдолд дурдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. 3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалт нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар хуульчийн гэрчилгээ авч, улмаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдад хамааралгүй заалт юм. Иймээс хуулийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна ...”, 2-т “... хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно ...”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх асуудлаар нэр бүхий иргэдийн гаргасан өргөдөл нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ. Долоо. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заажээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5