89 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах эрхтэй бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгтэй холбоотой маргаан хянан шийдвэрлээгүй байхад энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлэх боломжгүй байна. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан бүрэн эрхийн дагуу Улсын Дээд шүүх 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Шүүхийн тухай /2002 он/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолоор “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа” гэсэн ойлголтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэхгүй байх нь эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд нийцнэ.” гэсэн агуулга бүхий тайлбар, мэдээлэл ирүүлсэн байна. Зургаа. Монголын Хуульчдын холбооноос 2014 оны 6 дугаар сарын сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Нэг. 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй. Хуулийн энэхүү заалт болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой бусад харилцааг зохицуулсан хуулийн заалтуудаар “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г тодорхой хугацаатай эрхэлсний дараа “хуульч”-д тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй. Энэ талаар мэдээлэл гаргасан иргэдийн мэдээлэлд дурдсан үндэслэл нь бүх шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, сонгон шалгаруулахтай холбогдсон Шүүхийн тухай багц хуулиуд болон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудтай ямар нэгэн байдлаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5