Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

61 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах, нийтийн дэмжлэгт орчинг бүрдүүлэх уриалга болон хүний эрхийн олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг харгалзан үзэж эрх зүйн орчноо боловсронгуй болгосон. Тухайлбал, Улсын Их Хурлаас Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталжээ. Түүнчлэн дээр дурдсан хуультай нийцүүлэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байхаар заасан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож, улмаар халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зарим зохицуулалтыг холбогдох хуульд нэмэлт болгон оруулсан. Үүний дотор “Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн зохицуулалт болно. 1. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтын тухайд: Үндсэн хуулийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна” гэдэг нь хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд хамааралтай заалт бөгөөд хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон зохицуулалт нь хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхын илэрхийлэл буюу нийтлэг шинж чанарыг агуулж байна. Иймд мэдээлэл гаргагчийн бичиж байгаачлан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдол өвчтэй хүний талаарх мэдээллийг онцгойлон нууцаас хасч эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй байгаа болно. 2. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ болон 17/ дахь заалтын тухайд: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд тус тус заасанчлан “хэний ч хувийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох ёсгүй. Ийнхүү оролцох гэвэл хэн ч бай хуулиар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5