Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтыг хэрэглэх журмын тухай” 35 дугаар тогтоолын 13 дахь заалтыг баримтлан Үндсэн хуулиар олгогдсон шүүхийн шийдвэрт шүүгдэгч /иргэн/ давж заалдах эрхийг хязгаарлаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн энэ заалт болон Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нар өөрсдөө гомдлоо гаргаж, өөрт холбогдох хэрэг маргааныг хяналтын шатны шүүхээр хянуулж, эцсийн шатны шийдвэр гаргуулах эрхгүй болгож, Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнд олгогдсон шүүхийн шийдвэрт давж заалдах, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчиж, шүүгдэгчийг эрх зүйн байдал, ажил, албан тушаал, боловсролынх нь хувьд ялгаварлаж байна. Хэрвээ шүүгдэгчийн хувьд өөрийгөө өмгөөлж байгаа тохиолдолд яах вэ? Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн заалтаар олгогдсон давуу байдлаа ашиглан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүд өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргах, зүй бус орлого олох нөхцөл байдлыг бий болгож байна. Тухайлбал миний бие 2010 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт холбогдож Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч “Х” өөрийн өмгөөлөгчөөр сонгон мөрдөн байцаалтын болон бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар тохиролцон улмаар зохих төлбөрийг төлж ажиллуулсан юм. Гэтэл өмгөөлөгч “Х” нь анх надад болон гэр бүлийнхэнд минь амлаж байсан шигээ ажиллаж, анхан болон давж заалдах шатны шүүхэд миний эрх ашгийг бүрэн хамгаалаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан хугацаанд хяналтын шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргаагүй. Учир нь өмгөөлөгч “Х” нь тухайн үед надаас болон гэр бүлийнхнээс маань 10 сая төгрөг төлөхийг шаардсан. Бидэнд түүний шаардсан мөнгө бэлэн байгаагүй учир мөнгийг төлж чадаагүйгээс надад холбогдох … дугаартай эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхээр хянуулахаар хуулийн хугацаанд гомдол гаргах боломжийг ашиглаж чадаагүй юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5