95 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг; мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “...мэргэжлээрээ ажилласан ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн хүн эрх зүйч мэргэжил эзэмшдэг. Шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд хуульчийн эрх зүйн байдлыг тодотгосон боловч “хуульч”, “эрх зүйч” гэсэн хоёр үгний ялгааг гаргаж тодорхойлоогүй. 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 08 дугаар тогтоолд “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа гэдэгт” эрх зүйч мэргэжлээр хууль зүйн дунд болон дээд боловсрол эзэмшсэн хүн зайлшгүй ажиллавал зохих дараах ажил, албан тушаалд ажилласан хугацааг тооцно гээд үүнд “Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч, нотариатч, арбитрч, тэдгээрийн туслах ажилтан, нарийн бичгийн дарга” нарыг хамааруулахаар тайлбарласан байна. Шинээр үйлчилж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2006 оны Шүүхийн тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбарын дагуу шүүгчийн туслах шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож тэдгээрээс шүүгчээр томилогдон ажиллаж буй хүмүүстэй адил шүүгч болох сонирхолтой, шүүгчид тавих болзол, шалгуурыг хангасан, одоогоор шүүгчийн туслахаар ажиллаж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна. Эрх зүйч /хуульч/ буюу хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн хүн хуульч болохын тулд тодорхой болзол, шаардлага ханган хуульчийн гэрчилгээ эзэмшихийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан нь утгын хувьд зөрчилдөөнтэй болжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5