93 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй: 12.1.1. эрх зүйн чиглэлээр суралцаж бакалаврын болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшиж, ... мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан; ...”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “... хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн ...” гэсэн ойлголтуудтай шууд холбон үзэх учиртай. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдан гарсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуучин үйлчилж байсан Хуульч сонгон шалгаруулах тухай хуулиар зохицуулж байсан хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх болон хуульчид тавигдах, шаардлагын талаарх зохицуулалтыг шинээр өөрчлөн тогтоосон. Шинэ, хуучин хуулийн зохицуулалтын хооронд хуульчдын болон хуульчаар ажиллах шаардлагыг хангах зорилгоор эрх зүйч мэргэжлээрээ ажиллаж байсан иргэний эрх зүйн байдлыг хэвээр хадгалах зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд эрх зүйч “мэргэжлээрээ ажилласан хугацаа”-г нь шинэ хуулийн зохицуулалтаар өөрчлөгдсөн “мэргэжлийн дадлага”-д тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрх”-ийг зөрчсөн бус харин эсрэгээрээ эрхийг нь хангасан зохицуулалт болсон гэж үзэж байна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэсэн заалт өргөдөл гаргагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй, хөндөх ч үндэслэлгүй заалт юм. Өргөдөл гаргагч Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр нар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан субьектэд хамрагдаагүй бөгөөд тэд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хувьд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь баталгаажигдсан байгаа.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5