198 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “... нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь ...” гэсэн нь, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. /Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/ 3. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5