145 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар тусгасан. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийг зөвхөн Үндсэн хүуль, бусад хуулийн дагуу байгуулах”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөс хамааруулж дагнан байгуулахаар баталгаажуулав. Мөн ийнхүү давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулахаар заахдаа Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн үзэл санааг харгалзан үзсэн юм. Улмаар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль баталж, энэхүү хуулиар нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, шүүхийн ачааллыг харгалзан тус бүр 2-3 аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг харьяалсан иргэний хэргийн давж заалдах шатны 10, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10, захиргааны хэргийн давж заалдах шатны 1 буюу нийт 21 шүүх байгуулав. Ийнхүү тойргийн журмаар давж заалдах шатны шүүхийг байгуулсан нь: а/аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр дөт сум, дүүрэгт харьяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх, б/шүүгч нарыг хэргийн төрлөөр дагнан мэргэшиж, чадварлаг болох, в/ иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх, сэргээлгэх боломжийг хангах, г/гэмт хэргийн гаралтын статистик тоо, хүн амын нягтаршил зэргийг харгалзан шийдвэрлэх ач холбогдолтой билээ. Мэдээлэл гаргагч Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5