194 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэмдэглэлээс үзвэл хууль тогтоогч хуралдааны ирцийн өндөр хувиас шалтгаалж, Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээл учирч байсныг харгалзан Улсын Их Хурлын хуралдааны ирц хүчинтэй байх хувийг 50+1 болгон, тэдгээрийн олонхийн саналаар буюу мөн 50+1 хувийн саналаар асуудлыг хэлэлцэн батлахаар босгыг бууруулахыг зорьж Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулжээ. 3. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноороо Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “... нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь ...” гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5