50 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Улсын Их Хурлаас 2003 оны 5 дугаар сарын 9-ний өдөр баталсан Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Байнгын арбитр энэ хуулийн 15.5-15.7, 17.4, 18.2, 20.6-д шүүх шийдвэрлэхээр заасан маргааныг өөр этгээдээр шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийн гаргасан шийдвэр эцсийн байна.”, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.515.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж хуульчилсан. Дээрх заалтууд нь нэг талаас гэрээний талуудын хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой тодорхой төрлийн маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцсон маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх бүхий субъект, түүний эрх мэдлийг тодорхойлж, эрх олгосон диспозиц байхаас гадна нөгөө талаас маргаанд оролцогч субъектүүдэд Үндсэн хууль болон процессын хуулиар олгосон эрхээ хамгаалах боломжийг хязгаарлаж, дээд шатны шүүхэд /Улсын дээд шүүх/ хандах эрхийг хориглосон диспозиц байна. Үндсэн хуулиар Улсын дээд шүүхэд олгосон давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхэд нь халдсан гэж үзэж болохоор байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5