Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

53 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонирхлыг хамгаалах зорилтыг шүүхийн аргаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу, түүнчлэн шүүхийн бус аргаар буюу арбитрын ажиллагаагаар хэрэгжүүлж байна. Үүний эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.” гэсэн зохицуулалт юм. Монгол Улсын Арбитрын тухай хууль нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрхийн комисс /ЮНСИТРАЛ/- ын 1985 онд гаргасан Олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуультай нийцэж байгаа болно. Тухайлбал, дээр дурдсан загвар хуулийн 11 дүгээр зүйлд арбитр болон арбитрчдыг томилох журмаа өөрсдөө тохиролцон тогтоож болохоор заасан. Хэрэв ийнхүү тохиролцож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрыг шүүх, эсхүл энэ загвар хуулийн 6 дугаар зүйлд заасан бусад байгууллагаас томилж байхаар тогтоожээ. Улмаар энэ загвар хуулийн холбогдох зүйлд шүүх болон холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй байхаар хуульчилсан билээ. Иймд Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 15 дугаар зүйлийн 15.8, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн заалт тус тус Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байх дараах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, талууд маргаантай асуудлаа хөндлөнгийн этгээдээр шийдвэрлүүлж байгаа явдал нь өөрөө шүүхийн бус арбитрын ажиллагаа мөн бөгөөд олон улсын арилжааны арбитрын ажиллагааны процедурыг нэг мөр болгож байгаа ЮНСИТРАЛ-ын систем болно. Хоёрдугаарт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2006 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 61/33 дугаар шийдвэртээ олон улсын худалдаа, олон улсын арилжааны арбитрын эрх зүйн хүрээнд батлагдсан Олон улсын арилжааны арбитрын загвар хууль нь дэлхийн улсууд дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох, төгөлдөршүүлэхэд найдвартай үндэс суурь болж байгаа талаар дурдаад ийнхүү загвар хуулийн үзэл санааг үндэснийхээ хууль тогтоомжид тусгахыг зөвлөмж болгов. Иймд Монгол Улсын Арбитрын тухай хуулийн дээр дурдсан заалтууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5