75 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл санаачилан боловсруулж, өргөн мэдүүлэн дээр дурдсан зөрчлийг арилгана.” гэжээ. Гурав. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1а/3026 дугаарт албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол нь “нийтэд аюултай онцлог халдварт өвчин” биш юм. Иймд “Хувь хүний нууцын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тухайн заалт нь найруулгын алдаа гарснаас хувь хүний нууц алдагдахад хүрэх тул найруулан өөрчлөх саналтай байна. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-д заасны дагуу “Гишүүн улс бүр өөрийн нутаг дэвсгэрт гарсан ноцтой байдалд үнэлгээ дүгнэлт өгч, ер бусын, гэнэтийн, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болох доорх өвчнүүдийг мэдээлэх ёстой. Үүнд: - Цагаан цэцэг; - Зэрлэг полио вирусээр үүсгэгдсэн полимелит; - Шинэ дэд төрлөөр үүссэн хүний томуу; - Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS); - Булчин задрах тахал; - Уушгины тахал (тарваган тахлын уушгины хэлбэр); - Шар чичрэг; - Вируст цусархаг чичрэгүүд (эбола, ласса, марбургийн чичрэг, өрнөд Нилийн чичрэг) - Үндэсний ба бүсийн онцгой асуудал болох бусад өвчнүүд /дөнгө чичрэг, Рифтийн хөндийн чичрэг, менингоккт халдвар ... гэх мэт/.” гэжээ. Дөрөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Су Нюунт 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн албан бичигтээ: “... Өнөөгийн үед хүний дархлал хомсдолын вирусын халдвар нь архаг бөгөөд төгс бус ч эмчлэгдэх боломжтой эмгэг байдал байдаг тул түүнийг нийтэд аюултай өвчнүүдтэй ижилтгэн ангилах нь зохисгүй болсон. Иймд хүний дархлал хомсдолын вирусын халдварыг Олон Улсын Эрүүл мэндийн дүрэмд (2005) нийгмийн эрүүл мэндэд ноцтой хөнөөл учруулах болон олон улсын хэмжээнд хурдан тархах боломжтой
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5