85 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байна. Хуульчдыг шударгаар өрсөлдүүлэх замаар чадвартай, ёс зүйтэй шүүгчийг шилж олох бөгөөд энэ нь цаашлаад шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлөх үр дагаврыг давхар агуулж байгааг анхаарах нь зүйтэй. Иймд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан… иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Мэдээлэл гаргагч нараас маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн А.Жархынгүл 2014 оны 10 дугаар сарын 15ны өдөр мэдээллийнхээ шаардлагаас татгалзсан болно. Хоёр. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Оюунням, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Оюунсайхан, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Содбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр бидний бие нь Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /хүчингүй болсонд тооцсон/-д заасан болзол, шаардлагыг ханган 2010-2011 онуудад Хуульчийн гэрчилгээ авсан билээ. Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3-т “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухайд: Аливаа мэргэжлээр ажилласан хугацаа тэр дундаа тэр дундаа хуульч бидний хувьд мэргэжлээрээ ажилласан хугацаа гэдэг ойлголт бол тухайн хүний мэргэжлийн дадлага туршлага, мэргэжлийн түвшинд өсөн дэвжих боломжийг илтгэсэн чухал томьёолол байдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5