Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

116 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь ... шүүгчээр ажиллана.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн “... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх” гэсэн заалтууд нь шүүх эрх мэдлийг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх, иргэний зөрчигдсөн эрхийн сэргээн эдлүүлэх, гэм буруугийн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шударгаар шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий онцлог субьект болох шүүгчид тавьж буй тусгай шаардлага бөгөөд энэ нь шүүгч мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй байх, шударга байх явдлыг баталгаажуулж буйгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх чухал хүчин зүйл болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн заалтууд нь “... Шүүхийн ерөнхий зөвлөл ... гагцхүү хуульчдаас шүүгчдийг шилж олох, ...” тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг төгөлдөржүүлэн зохицуулсан зохицуулалт гэж үзэж байна. 4. Мэдээлэл гаргагч нар мэдээлэлдээ “... Хуульчдаас шүүгчийг шилж, олох эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд олгосон байдаг ч Шүүхийн ерөнхий зөвлөл энэ эрхээ хэрэгжүүлэх механизм бүрдсэн гэж үзэхэд учир дутагдалтай ... анхан шатны шүүхийн шүүгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасан буюу хуульч мэргэжлийн үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн прокурор, өмгөөлөгчид л өрсөлдөх эрхтэй болж, бусад хуульчдыг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэж, шалгалтад оруулахаас татгалзсан нь ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдахад хүргэж байна. ...” гэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргааны субьект биш учир тэдний гаргасан мэдээлэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. Харин Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг тухайн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх буюу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнөх харилцаанд буцаан хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5