Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

178 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 55.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтад “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” хэмээснийг зөрчиж байна. ... Бусдын өмнөөс хариуцлага хүлээх нь Ардчилсан биш нийгмийн тогтолцооны үндэс болно. Боолын, Феодалын, Коммунист нийгэмд тийм зүйлийг хүлээн зөвшөөрдөг байж магадгүй. Иймд энэхүү асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Хоёр. Мэдээлэл гаргагч иргэн Ц.Чулуунтогтох Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: “НЭГДҮГЭЭРТ. Төлбөр төлөгчийн талаарх ойлголтыг авч үзье. 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.” 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Гүйцэтгэх баримт бичгийн талаар тодорхойлсон байх бөгөөд иргэний ба эрүүгийн болон бусад хэрэг маргааны талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг багтаан ойлгохоор байна. Дүгнэвэл: Төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өөрийн учруулсан гэм буруугийн төлөө хариуцлага хүлээн, хохирлыг арилган төлбөр төлөх үүрэг хүлээж байгаа иргэн, хуулийн этгээд болно. ХОЁРДУГААРТ. Гэм буруутны ял зэмлэлийн талаарх ойлголтыг авч үзье. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно ...” хэмээн заасан. 1. Гэм буруутан хэмээх ойлголт нь Эрүүгийн болон Иргэний хуульд аль алинд нь тодорхой заасан байна. Зөвхөн түүнтэй хариуцлага тооцох талаар ч заажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5