Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

83 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үйлчилж эхэлсэн өдөр буюу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх тэдний эрхэлж байсан ажил, албан тушаал /шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс бусад хуульчдын/ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байсан хугацаанд тооцогдох ёстой. Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тухайн хуулиар зохицуулагдаж буй харилцааг дээрдүүлж зохицуулна уу гэхээс биш дордуулж зохицуулахгүй. Ингэвэл эрх зүйт төрийн мөн чанар алдагдана. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэжээ. Тэгвэл “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт хууль зүйн дээд боловсрол эзэмшсэнээс хойш тухайн мэргэжлээр буюу эрх зүйчээр 3 жил ажилласан байхыг шалгуур болгодог. Хуульчийн чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, хуульч мэргэжлийн онцлог, эрх зүйн соёл өндөр хөгжсөн орнуудын жишигт нийцүүлэх зорилгоор салбар хуулиар нарийвчлан болзол, шаардлага тавьж, хуульчийн гэрчилгээтэй байж хуульчаар тооцогдох ёстой гэдгийг хуульчид хүлээн зөвшөөрдөг. Гэвч салбар хууль нь Үндсэн хуулиас давсан шаардлага тавьж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох хүний үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй. Үндсэн хуулийн дээрх заалтад “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт “шүүгч, прокурор, өмгөөлөгч”-өөр ажилласан байхыг хуульчлаагүй, зөвхөн эрх зүйч мэргэжлээр ажилласан байхыг хуульчилсан. Үндсэн хуулийн энэ заалтын агуулгаас “мэргэжлээрээ гурваас доошгүй ажилласан” гэдэгт туслах ажилтан, багш гээд эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бүх эрх зүйчдийг хамааруулан ойлгоно. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэж зааж, мэргэжлээрээ ажилласан гэдэгт зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажилласан хугацааг л оруулж тооцож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан…” гэсэн заалтыг зөрчиж байгаагаас гадна дээрх 3 субъектээс өөр хүн шүүгчид өрсөлдөх боломжийг бүрэн хязгаарлаж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Шүүгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан гэж анхан шатны шүүхийн шүүгчид тавих болзол шаардлагыг тодорхой зааж, хуулийн 4

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5