119 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймээс хуулийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...” гэсэн заалтыг зөрчсөн гэх асуудлаар нэр бүхий иргэдийн гаргасан өргөдөл нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ. Найм. Монгол Улсын ерөнхий прокурорын газраас 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3/156 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заажээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг; мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “...мэргэжлээрээ ажилласан ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн хүн эрх зүйч мэргэжил эзэмшдэг. Шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд хуульчийн эрх зүйн байдлыг тодотгосон боловч “хуульч”, “эрх зүйч” гэсэн хоёр үгний ялгааг гаргаж тодорхойлоогүй. 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 08 дугаар тогтоолд “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа гэдэгт” эрх зүйч мэргэжлээр хууль зүйн дунд болон дээд боловсрол эзэмшсэн хүн зайлшгүй ажиллавал зохих дараах ажил, албан тушаалд ажилласан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5