34 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин наймдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан нар Үндсэн хуулийн цэцэд хандаж доорхи агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна: Нэг. “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Энэ хуульд зохицуулснаас бусад давж заалдах гомдлыг гаргах, хүлээн авахтай холбогдсон харилцааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Тус хуульд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан мэргэжлийн хариуцлагын хорооноос маргааныг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэж үзвэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргаж болох тухай зааж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж нэмэлт оруулан хуульчилжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар хуульчийн мэргэжлийн дүрэм, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчдын холбооны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгаврыг зөрчсөн болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэнтэй холбогдсон маргааныг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан гэдэгт хамааруулсан байна. Мөн хуулийн 64 дүгээр зүйлд гомдол гаргах субъектүүдийг тодорхойлсноос харвал маргаанд оролцогч субьект нь өмгөөлөгч, түүний үйлчлүүлэгч, шүүгч, прокурор, Хуульчдын холбоо, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, нийслэл, дүүргийн прокурор болон Улсын ерөнхий прокурор, Хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хороо байх талаар зааж уг маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо шийдвэрлэхээр заажээ. Тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5