Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

144 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно." гэх бичвэр нь диспозитив шинжтэй хэм хэмжээ болох нь эндээс тодорхой харагдаж байна. /шүүхийг дагнан байгуулж ч болно, байгуулахгүй ч байж болохоор/. Энэ нь шүүхийн өөрийнх нь үндсэн буюу тулгуур тогтолцоог байгуулахдаа хэн нэгнээс хамаарахгүй, хэн бэ гуай ч өөрчилж үл болохоор тусгаж, харин дагнасан шүүх байгуулах асуудлыг хууль тогтоогчийн өөрийн эрх хэмжээний хүрээнд үлдээн Үндсэн хуульд тусгасан байна. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн ... Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн ... шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Зургаа. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “аймаг дундын шүүх” гэсэн ойлголт байхгүй, харин аймаг тус бүр мөн нийслэл бие даасан шүүхтэй байхаар хоёрдмол санаа агуулалгүйгээр хуульчилсан нь Үндсэн хуулийн өөрийн бичвэрээс нотлогдон харагдаж, улмаар “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэж тодорхойлон тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна хэмээн бичсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталжээ. Энэ хуулиар шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байж, шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх, шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, энэхүү тогтолцоо нь хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчиллаа. Улмаар хяналтын шатны шүүхээс бусад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5