Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

159 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоол/-ийн агуулгаар нотлогдон, Монгол Улсын шүүхийн тогтолцоонд аймаг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр аймаг тус бүрд бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэх тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна. Мөн өмнө дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгд, тухайн аймгийнхаа хэмжээнд, хоёрт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг “аймаг”, “нийслэл” тус бүрд дагнан байгуулахаар Үндсэн хуульд томъёологдон, түүнд тусгагдсан байна. ... Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэрээс шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн хэлбэрээр, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох “аймаг”, “нийслэл”, “дүүрэг”-ийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар /сум дундын/ байгуулж болохоор тусгасан байна. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хууль, түүний үзэл баримтлалаас тодорхой харагдаж байна. ... ... Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран: - аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх; - аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; - Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн төрлөөр дагнан байгуулахаар, Анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд: - дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх; - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх; - Захиргааны хэргийн анхан шатны шүүх;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5