106 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв. Нэг. Монгол Улсын иргэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч А.Жархынгүл, Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч М.Манчук, Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Б.Раушан, мөн сумын 8 дугаар багийн оршин суугч Х.Тасхын нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг, 3.1.2 дахь заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг буюу “хуульчийн гэрчилгээ”-тэй этгээдийг ойлгохоор томьёолсон. Харин “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г тодорхой хугацаатай эрхэлснээр хуульчид тооцогдохоор заагаагүй. Өөрөөр хэлбэл эрх зүйч нь тус хуульд заасан болзол шаардлагыг хангаж, хуульчийн гэрчилгээ авснаар “хуульч” гэж үзнэ. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “… хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” гэж заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:” гээд 11.1.1 дэх заалтад “шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах;” ажилтны эрхэлж буй албан тушаалыг хамааруулахаар хуульчилжээ. Дээрх заалт нь хоёр жил туслах ажилтан хийсэн эрх зүйчийг хуульчийн шалгалтад оруулах болзол, шаардлагыг хангасан гэж үзэж, шалгалтад оруулах эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Энэ нь хуульчийн тангараг өргөсөн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчдад огт хамаарах заалт биш гэж үзэж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Хууль зүйн сайдын тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5