Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

36 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн энэхүү заалт нь шүүгчийн ёс зүйн болон мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийн талаар маргаанд оролцогч субъектийн эрхээ хамгаалах буюу дээд шатны шүүхэд хандах эрхийг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалт нь эрх зүйн этгээд бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах хууль зүйн баталгааг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх үүргийг төр иргэний өмнө хүлээж байна гэж ойлгогдоно. Шүүхийн байгууллага шударга ёсны үүднээс эрх нь зөрчигдөн хөндөгдсөн хэн бүхний эрхийг шийдвэрлэх үүрэгтэй. Тийм ч учраас шүүн таслах үйл ажиллагааг зохистой, зөв явуулах үүднээс шүүхийн тогтолцоог улс бүрт анхан болон давах, хяналт гэсэн шатаар явуулахын зэрэгцээ эрх зүйн аливаа зөрчлийг шүүхээр шийдвэрлэж байгаа нөхцөлд эцсийн шийдвэрийг дээд шүүх гаргадаг тогтолцоо түгээмэл байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5