Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

138 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна. Түүнчлэн хэл зүйн тайлбарт дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгт, тухайн дүүргийнхээ хэмжээнд; хоёрт, тухайн аймгийнхаа хэмжээнд; гуравт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг “дүүрэг”, “аймаг”, “нийслэл” тус бүрт дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна. Үндсэн хуулиар шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох аймаг, нийслэл, дүүргийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар байгуулж болохоор тусгасан. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хуулиас харагдаж байна. Энэ нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг иргэнд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хангах, гэмт хэргийн гаралт зэргийг багасгах гэсэн давхар зорилготой байсан.” гэжээ. Дөрөв. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Улсын Их Хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтыг тус тус иш үндэс болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж тус тус заасан билээ. Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг “ерөнхий шүүх”, “тусгай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5