73 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаргаж байхаар заасан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож, улмаар халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зарим зохицуулалтыг холбогдох хуульд нэмэлт болгон оруулсан. Үүний дотор “Хувь хүний нууцын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн зохицуулалт болно. 1. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтын тухайд: Үндсэн хуулийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна” гэдэг нь хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд хамааралтай заалт бөгөөд хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон зохицуулалт нь хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхын илэрхийлэл буюу нийтлэг шинж чанарыг агуулж байна. Иймд мэдээлэл гаргагчийн бичиж байгаачлан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдол өвчтэй хүний талаарх мэдээллийг онцгойлон нууцаас хасч эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй байгаа болно. 2. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ болон 17/ дахь заалтын тухайд: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд тус тус заасанчлан “хэний ч хувийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох ёсгүй. Ийнхүү оролцох гэвэл хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хувь хүний нууц бол хүний халдашгүй эрх мөн бөгөөд энэ эрх нь зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 21.4-т заасан ёсоор хуульчилж тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүй тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй. Түүнчлэн хувь хүний нууцыг задруулсан бол холбогдох хуулийн дагуу захиргааны улмаар Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэдэг. Энэхүү эрх зүйн механизм нь Үндсэн хуулийн дээр дурдсан зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болох билээ. Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин” гэдэгт ямар өвчин хамаарч байгаа, тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол багтаж буй эсэх нь тодорхойгүй” гэжээ. Нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчний жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоодог
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5