Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

134 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үг зүйн болон зорилтот тайлбар хийж үзвэл: Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо ... дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин дүүргийн шүүхээс бүрдэхээр маш тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /дүгнэлт/-ээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг болгон бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Харин хэл зүйн тайлбарт дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол тухайн дүүргийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна. Гэтэл Шүүх байгуулах тухай хуулиар нийслэлд хэд хэдэн дүүрэг байхад дүүргийн шүүхийг байгуулахдаа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 4, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4, захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 болгон өөрчлөн байгуулсан байна. Энэ өөрчлөн байгуулалтын үр дүнд “дүүрэг дундын шүүх”- ийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын шүүхийн буюу ... дугаар дүүргийн шүүхийн хэлбэрээр хийгдэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр, тогтоол, захирамжууд нь “дүүрэг дундын шүүх” буюу ... дугаар дүүргийн шүүхийн маягттайгаар бичигдэж байгаа болно. Үнэхээр л “дүүрэг дундын шүүх” буюу ... дугаар дүүргийн шүүхийг байгуулах шаардлага байгаа бол Үндсэн хуулийн холбогдох заалтыг “дүүрэг буюу дүүрэг дундын” болгон өөрчлөх шаардлага зүй ёсоор тулгарч байна. 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгад: Нэгдүгээрт, “... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргүүдийн дунд, Баянзүрх, Гачуурт, дүүргүүдийн дунд, Хан-Уул, Туул дүүргүүдийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргүүдийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томъёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5