Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

174 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн. ” гэж Прокурорын байгууллагын тухай хуульд заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан чиг үүргийг прокурорын байгууллага хэрэгжүүлж байна. Мэдээлэлд “... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан өмгөөлөгч, прокурор, шүүгчийг нэгтгэн, тухайлсан хуульчийн тухай ойлголтоос ерөнхийлсөн хуульч гэсэн ойлголтоор авч үзсэн байна. Хуульч, түүний мэргэжлийн үйл ажиллагаануудыг төсөөтэй мэт үзэж, тэдгээрийн зааг ялгааг гаргаагүй байна. ...” гэсэн нь үндэслэлтэй байна. Гэвч энэ нь хуульд өөрчлөлт оруулж, хуулийг боловсронгуй болгохтой холбоотой хууль тогтоогчийн гүйцэтгэх үүрэг бөгөөд прокурорт олгосон эрх, үүрэг, прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчмыг гажуудуулж, Үндсэн хуулийг зөрчсөн зөрчил биш гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбараас үзэхэд хууль тогтоогч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалтад заасан “үйлчлүүлэгч” гэснийг өргөн утгаар буюу төрийг хамааруулан хуульчилсан байх тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.2 дахь хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор ... шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг зөрчиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл” гэсэн 24 дүгээр зүйлд өмгөөлөгчийн үйл ажиллагааны чиглэлийг голчлон дурдсан атлаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5