28 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтад заасан тэтгэвэр тэтгэмж авах тодорхой эрхийг тус тус зөрчиж байна хэмээн үзнэ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг удирдлага болгон Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын үйлчлэлийг бүхэлд нь, Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтын үйлчлэлийг хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь эв санааны нэгдлийн зарчимд үндэслэсэн хуваарилалтын санхүүжилттэй тогтолцоо бөгөөд өндөр цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлж, өндөр тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авч ашиг хүртэх боломж олгодог арилжааны буюу хувийн даатгал биш юм. “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 38 дугаар тогтоолын хавсралтын 17-д “Тэтгэврийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд, доод хязгаар тогтоох нь зүйтэй бөгөөд энэ зарчмыг тэтгэврийн дээд, доод хэмжээг тогтоох бодлоготой уялдуулан авч үзнэ” гэж заасны дагуу Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосон. Даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар тогтоож, хязгаарлаагүй тохиолдолд даатгуулагч цөөн хэдэн сард хэт өндөр орлогоос шимтгэл төлснөөр тогтмол цалинтай, нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил тасралтгүй төлж байсан иргэдээс илүү өндөр тэтгэвэр тогтоолгох юм. Жишээ нь: Даатгуулагч “А” нь төсвийн байгууллагад 30 жил ажиллаж цалин хөлс болох 500,000 орчим төгрөгөөс нийгмийн даатгалын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5