160 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл - сум буюу сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсан бөгөөд хуульд заасан энэхүү хуваарилалтыг хийхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан өөрөөр хэлбэл, хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн дунд тус бүр нэг эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүх байхаар тооцоолон эрүүгийн давж заалдах шатны 10, иргэний давж заалдах шатны 10 гээд нийт 20 шүүхийг “тойргийн” журмаар эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулсан байна. ... ... 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүдийг тойргийн журмаар /тойргийн шүүх/ байгуулсантай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагууд ч тойргийн системд шилжин орж байна. ... Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн ... Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн ... шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Дөрөв. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/8585 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “аймаг дундын шүүх” гэсэн ойлголт байхгүй, харин аймаг тус бүр мөн нийслэл бие даасан шүүхтэй байхаар хоёрдмол санаа агуулалгүйгээр хуульчилсан нь Үндсэн хуулийн өөрийн бичвэрээс нотлогдон харагдаж, улмаар “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэж тодорхойлон тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна хэмээн бичсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5