137 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо “бөгөөд” гэдэг утга санааг холбох хэрэглүүр болох дотоод холбоосыг хэрэглэсэн байна. Учир нь хэл зүйн талаас, өгүүлбэрүүд болон өгүүлбэрийн гишүүдийг холбох үүрэгтэй “ба, бөгөөд, буюу, харин, хэрэв, өөрөөр хэлбэл, болон эсвэл, нэг бол, гэтэл, гэвч, иймээс, бас, улмаас ...” гэх мэт үгсийг холбох үгс гэх бөгөөд холбох үгсийг үүрэг харьцаагаар нь зэрэгцүүлэн холбох, захируулан холбох гэж ангилдаг. Зэрэгцүүлэн холбох үгс нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд болон энгийн нийлмэл өгүүлбэр, салангид өгүүлбэрүүд, догол мөр зэргийг холбох үүрэгтэй “ба, буюу, бөгөөд, болон, боловч, болоод, мөн түүнчлэн, түүгээр ч барахгүй, байтугай, төдийгүй, үл барам, иймээс, иймийн тул, ийм учраас, ингэхлээр, ингээд, харин, хэрэв, атал, агаад, аль эсвэл, хийгээд ...” зэрэг үгсийг зэрэгцүүлэн холбох үгс гэнэ. Зэрэгцүүлэн холбох үгсийг үүргээр нь гишүүдийг холбох, өгүүлбэрүүдийг холбох гэж хоёр ангилж болно. Гишүүдээр зэрэгцүүлэн холбох үгс гэдэг нь өгүүлбэрийн доторх нэг төрлийн зэрэгцсэн гишүүдийг холбох үгс юм. Өгүүлбэрүүдийг зэрэгцүүлэн холбох үгс гэдэг нь энгийн нийлмэл өгүүлбэр болон утгын холбоотой салангид өгүүлбэрүүд, догол мөрүүдийг холбох үгс юм. ... Монгол улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болох “аймгийн шүүх”, “нийслэлийн шүүх”, “дүүргийн шүүх” гэсэн бичвэрийн утгыг хэрхэн томьёолон,түүнийг Үндсэн хуульд хэрхэн тодорхойлсон агуулгыг үг зүйн болон зорилтот аргаар тайлбарлавал: Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс, дүүргийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг тус бүрт бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Тиймээс аймаг тус бүр бие даасан шүүхтэй байх ёстой гэдэг нь давхар нотлогдож байна. Мөн Үндсэн хуульд нийслэлийн шүүх гэх томьёоллоор бичигдсэн нь Шүүх байгуулах тухай хууль дахь “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5