Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

114 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Долоо. Монголын Хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд ирсэн тайлбаруудад: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй. Хуулийн энэхүү заалт болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой бусад харилцааг зохицуулсан хуулийн заалтуудаар “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г тодорхой хугацаатай эрхэлсний дараа “хуульч”-д тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй. Энэ талаар мэдээлэл гаргасан иргэдийн мэдээлэлд дурдсан үндэслэл нь бүх шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, сонгон шалгаруулахтай холбогдсон Шүүхийн тухай багц хуулиуд болон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудтай ямар нэгэн байдлаар холбогдох үндэслэлгүй юм. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “... Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна. ...” гээд 11.1.1-д “...шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах ...” ажилтны эрхэлж буй албан тушаалыг хамааруулахаар заасан нь хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхтэй холбогдсон харилцааг зохицуулсан юм. “... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хугацаатай эрхэлснээр хуульчид тооцогдохоор заагаагүй ...” гэх мэдээлэл гаргагч нарын тайлбартай бид санал нэг байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед хуульчийн гэрчилгээ эзэмшиж байсан хуульчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцох”-оор зааж, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх журмыг тус хуулийн 2 дугаар зүйлээр зохицуулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5