27 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс хэтрүүлэхгүй буюу одоогийн мөрдөгдөж буйгаар 1,404,000 төгрөгөөр хязгаарлаж байгаа нь ирээдүйд авах тэтгэвэр тэтгэмжийг мөн хэмжээгээр хязгаарлаж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтад “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэж заасан иргэний эрхэд халдаж байна. Нөгөө талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг” ойлгоно гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл”-ийг нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрийн бүрдэл болох тухай заажээ. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэсэн байна. Хуулийн эдгээр заалтаас үзвэл Монгол Улсын иргэний хожим нь тэтгэвэр, тэтгэмж авахаар бүрдүүлж буй нийгмийн даатгалын санд түүнийг ажиллуулж буй ажил олгогчийн зүгээс төлж буй шимтгэлийн орлого багтаж байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолд нийгмийн даатгалын санг бүрдүүлж буй шимтгэлийн ажил олгогчид хамаарах хэсэгт төлөх шимтгэлийн дээд хязгаарыг тогтоож өгөөгүй атлаа даатгуулагч ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогод дээд хязгаарлалт хийсэн нь даатгуулагчид зориулан (төрд биш) ажил олгогчийн зүгээс төлж байгаа шимтгэл уг иргэн буюу даатгуулагчид оногдохгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуульд заасан эрхээ ялгаваргүйгээр эдлэх эрхтэй. Гэтэл энэхүү 92 дугаар тогтоолын дагуу цалингийн хэмжээ өндөр тохиолдолд цалингийн хэмжээтэй дүйцэхүйц өндөр тэтгэвэр бүрэн гүйцэт авч чадахааргүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5