Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

129 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байдлыг хангасан Үндсэн хуулийн язгуур зарчим алдагдахад хүрэх нөхцөлийг хадгалж байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрсөн байна. 2. Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэргэжлээрээ ажиллах гэсэн ойлголтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтоор явцууруулан хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан зарим иргэний шүүгчээр томилогдон ажиллах эрхийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Ингэснээрээ Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн хэсэг нэмж оруулснаараа Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг тодотгосон нь Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5