Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

88 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажилласан хугацааг тоолох зорилготой зохицуулалт биш байсан. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.5 дахь хэсэг нь дээр дурдсан иргэдийн мэдээлэлд дурдсан агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд мөн мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчлийг үүсгээгүй болно. Хоёр. Иргэн Б.Раушан, А.Жархынгүл, М.Манчук, Х.Тасхын нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтад ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, 19.6 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцэхгүй байна гэжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г хуулийн нэр томьёоны тодорхойлолт төдийгөөр зохицуулаагүй бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлд мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг дэлгэрэнгүй хуульчилж өгсөн. Дээрх иргэдийн мэдээлэлдээ дурдсанчлан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгчийн ажил, албан тушаал эрхлэхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу “мэргэжлээрээ ажилласан” гэж үзэхээр хуульчлагдаагүй болохыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалт, 24 дүгээр зүйл болон бусад заалтуудаас харж болно. Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалт, 11.1, 19.6 дахь хэсгүүд болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн агуулга бүхий тайлбар ирүүлсэн байна. Тав. Монгол Улсын Дээд шүүхээс 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д зааснаар Улсын Дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5