Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

162 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү тойргийн журмаар давж заалдах шатны шүүхийг байгуулсан нь: а/ аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр дөт сум, дүүрэгт харьяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх, б/ шүүгч нарыг хэргийн төрлөөр дагнан мэргэшиж, чадварлаг болох, в/ иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх, сэргээлгэх боломжийг хангах, г/ гэмт хэргийн гаралтын статистик тоо, хүн амын нягтаршил зэргийг харгалзан шийдвэрлэх ач холбогдолтой билээ. Мэдээлэл гаргагч Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр хууль батлан гаргах замаар тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох үнэт зүйлийг алдагдуулж байгаа талаар бичсэн байна. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтын агуулга хэт ерөнхий байгааг органик хуулиар нарийвчлан тодруулдаг билээ. Үүний тодорхой илрэл бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд батлагдан мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиуд болно. ... Иймд Шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.” гэжээ. Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 оны 12 сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хянан хэлэлцэж, Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчсөн байна гэсэн 07 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: 1. “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн нэгдсэн тогтолцоог “үндсэн” ба “дагнасан” гэсэн хоёр дэд хэсэгтэй байхаар тодорхойлж, шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс, түүнчлэн дагнасан шүүхийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5