Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

49 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2014.05.14. Дугаар 04 Улаанбаатар хот Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Наранчимэг, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан оролцов. Хуралдаанаар Арбитрын тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Байнгын арбитр энэ хуулийн 15.5-15.7, 17.4, 18.2, 20.6-д шүүх шийдвэрлэхээр заасан маргааныг өөр этгээдээр шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийн гаргасан шийдвэр эцсийн байна.”, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 18.1-д заасан асуудлаар үүссэн маргааныг давж заалдах шатны шүүх болон байнгын арбитрын дүрэмд заасан эрх бүхий этгээд шийдвэрлэх ба тухайн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5