Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

142 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэх тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна. Мөн өмнө дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгд, тухайн аймгийнхаа хэмжээнд, хоёрт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг “аймаг”, “нийслэл” тус бүрд дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна. ... Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэрээс шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн хэлбэрээр, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох “аймаг”, “нийслэл”, “дүүрэг”-ийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар /сум дундын/ байгуулж болохоор тусгасан байна. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хууль, түүний үзэл баримтлалаас тодорхой харагдаж байна. Энэ нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа бөгөөд Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байхынхаа хувьд, Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдан /аймаг, нийслэл/, түүнийг даган суурьшсан иргэдэд шүүхийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хангах, гэмт хэргийн гаралт зэргийг багасгах зэрэг давхар зорилготой байсан. ... Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран - аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх; - аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; - Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн төрлөөр дагнан байгуулахаар; анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд: - дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх; - дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх; - Захиргааны хэргийн анхан шатны шүүх; - сум буюу сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсан бөгөөд хуульд заасан энэхүү хуваарилалтыг хийхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5