141 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. Тав. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: 1993, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх байхаар зохицуулсан байна. Тиймээс аймгийн шүүх гэж байдаг тул “аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах" шүүх гэж байх нь Үндсэн хуулийн зөрчил биш гэж ойлгогдож байгаа боловч Үндсэн хуулийн болон Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг төсөөтэй хэрэглэнэ гэсэн эрх зүйн онолын ойлголт байхгүй. Энэ нь хууль ёсны болон Үндсэн хуулийн өөрийнх бүтцийн зарчимтай холбоотой бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд хууль зүйн техникээр болон хэл зүйн /герменевтик/-ээр авч үзэхэд, 1-рт “Шүүхийн үндсэн тогтолцоо “аймаг”-ийн шүүх, “нийслэл”-ийн шүүх, “сум”-ын шүүх буюу “сум дундын” шүүх, “дүүрэг”-ийн шүүхээс бүрдэх”; 2-рт “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох” гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо “бөгөөд” гэдэг утга санааг холбох дотоод холбоосыг хэрэглэсэн байна. Эхний утга санааны хувьд, шүүхийн үндсэн тогтолцоо нь аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоол/-ийн агуулгаар нотлогдон, Монгол Улсын шүүхийн тогтолцоонд аймаг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр аймаг тус бүрд бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Түүнчлэн Үндсэн хуульд нийслэлийн шүүх гэх томьёоллоор бичигдсэн боловч 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5