128 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн өөрчлөлтийг оруулсан. Төрийн үйл ажиллагаа шударга байх ёстой учир хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг тогтолцоон дотор нь байгаа эдгээр мэргэжилтнүүд өөрсдөө шударга байх, хариуцлагатай байх, олон нийтийн итгэлийг даасан байх, мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан байх, тусгай зөвшөөрөлтэй байх зэрэг шаардлагуудыг хангаж байж жирийн иргэний эрхийг хангах бодит шалгуур хангагдах ёстой. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулиар эдгээр шаардлагуудыг тавьж өгснөөр хуулийн салбарт ажиллаж байгаа хүмүүс нь тухайн салбарынхаа тогтолцоог зөв хамгаалах, нөгөө талдаа иргэний шударгаар шүүлгэх эрхтэй гэсэн эрхийг хангах тэгш байдлын зарчим хэрэгжих нөхцөл бүрдэнэ. 2. Хүн бүр хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй боловч төрийн үйл ажиллагаа шударга байх ёстой тул хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг тогтолцоон дотор байгаа мэргэжилтнүүд өөрсдөө шударга байх, хариуцлагатай байх, олон нийтийн итгэлийг даасан байх шаардлагуудыг хангаж байж хүмүүсийн шударгаар шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломж нь бүрдэнэ. Иймд уг шаардлагуудыг хангаж байж энэ ажилд ажиллах, эсхүл бусад өөр төрлийн ажил, мэргэжил сонгох эрх нь хүмүүст нээлттэй юм. Энэ нь 1958 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон Алагчлахгүй байх (ажил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2-т “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчлах” хэмээх ойлголтод хамааруулахгүй” гэж зааснаас үзэхэд тодорхой ажил, албан тушаал, мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хуулиар зарим хязгаарлалт, нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болохоор тусгасан байна. Иргэний үндсэн хоёр эрх хоорондоо тулгарч байгаа энэ тохиолдолд шударгаар шүүлгэх эрхтэй гэдэг нь хүн бүрийн эрх харин нөгөө талдаа энэ эрхийг хангах гэж байгаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэж байгаа эдгээр хүмүүст тухайн иргэний эрхийг хангахуйц шаардлагыг хангасан байх ёстой эс тэгвээс шударга байх, тэгш
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5