76 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өвчний жагсаалтад оруулаагүй болно. Харин энэ жагсаалтад дараах өвчин орсон. Үүнд: - Цэцэг өвчин; - Саа өвчин; - Шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн цартахал; - Амьсгалын цочмог халтай хам шинж; - Булчин задрах тахал; - Уушгины хэлбэрийн тарваган тахал; - Чичрэг өвчин; - Вирусын цусархаг чичрэг өвчин /эбола, ласса, марбург/; - Баруун Нилийн чичрэг өвчин; - Бусад өвчин /денгийн чичрэг, менингитийн халдвар/.” гэжээ. Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэнээс ирүүлсэн мэдээлэл, маргаантай холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, нотлох баримтын талаар та бүхэнд танилцуулхад ийм байна.” гэсэн байна. Тав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2014 оны 9 дугаар сарын 10-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 05 дугаар дүгнэлт гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад иргэний хувийн ба гэр бүл, нууцыг хуулиар хамгаална гэж, мөн зүйлийн 17/ дахь заалтад хүний эрх, нэр төр, алдар хүндийг хангах зорилгоор задруулж үл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалахаар заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж нэмэлт оруулсан нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болох нь тогтоогдсон хүний хувийн нууцад халдах боломжийг бүрдүүлж, улмаар тухай хүний нэр төр, алдар хүндэд нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэхээр байна. Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/,17/ дахь заалтын агуулгад үл нийцсэн, хувь хүний нууцыг хуулиар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5