38 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэж заасны дагуу 2002 онд Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж, нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй Захиргааны хэргийн дагнасан шүүх ажиллаж байна. Гэхдээ дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтанд байх талаар Үндсэн хуульд тодорхой заасан. Түүнчлэн Үндсэн хуульд “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж хуульчилснаас бус давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эцсийнх байна гэж хуульчлаагүй. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, ... зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж өгнө үү” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5