Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

79 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, ажлын, сургуулийн болон байнга оршин суугаа газрын хаяг, онцлог тэмдэг, гэрэл зураг, утасны дугаар, шинжилгээний хариу хамаарна” гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтаар хувь хүний эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл нууц байхыг хуульчилсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар мэдээлэл гаргагч иргэнээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн агуулгыг ерөнхийд нь дэмжиж байгаа боловч мэдээлэлд дурдагдсан нь биш харин Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн суурь зохицуулалт болсон 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад” өвчнөөр өвчилсөн талаарх мэдээлэл хувь хүний нууцад хамаарахгүй байхаар заасан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгох нөхцлийг хэвээр үлдээх гэж байгаа нөхцлийг хадгалж байгааг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс анхааран үзэж шийдвэрлэхийг хүсч байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахгүй байх агуулгатай нэмэлт оруулсан нь дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолын өвчтэй хүний нэр төр, алдар хүндэд халдах, нийгмээс тусгаарлах, улмаар тухайн халдвар тээгч шинжилгээ, эмчилгээнд хамрагдахаас зугтаах, өвчнөө нуун далдлах үр дагаврыг бий болгож болзошгүй зохицуулалт болжээ. 2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ... нууц, ... -ыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ... -г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна гэж хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5